2023.10.23 - 2023.10.27

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Агуу хөрөнгө оруулагч болохын тулд та өөрийн арга барилтай байх ёстой бөгөөд тус арга барил ажиллахгүй байгаа цаг үеийг үл харгалзан түүндээ тууштай байх ёстой."

- Ховард Маркс

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 35,589.49 нэгжид хүрч, 1.67%-ийн өсөлттэй хаагдлаа. 2023 оны 9-р сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.9%-иар, 2021 оны сүүлтэй харьцуулахад 19.2%-иар тус тус өссөн үзүүлэлт болж байна. М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны 5-р сараас 2021 оны 6-р сарыг хүртэл 14 сарын турш өсөлттэй байсан бол 2022 онд Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс хойш буурч эхэлсэн юм. Харин 2023 оны 5-р сараас эхлэн M2 мөнгөний нийлүүлэлт 5 сар дараалан өсөөд байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд хоёр 7 хоног дараалсан уналтыг үзүүлээ. Хувьцаанууд уналттай байхад компаниудын 2023 оны 3-р улирлын орлогын тайлангийн холимог байдал болон АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь гол нөлөөг үзүүллээ. S&P 500 индекс 7 хоногт 2.53%-иар буурч 4,117.37 нэгжид хүрсэн нь 2023 оны 7-р сарын дээд түвшнээс хойш 10% орчмоор унасан үзүүлэлт болж байна. Гайхамшигт 7 буюу Apple, Microsoft, Meta, Amazon, Alphabet, Nvidia, болон Tesla компанийн 3-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Эдгээр 7 компани нь 2023 оны эхэн үед зах зээл өсөхөд хамгийн гол нөлөөг үзүүлсэн бол мөн 10-р сарын дунд үеэс хойш хувьцааны зах зээлийн голлох индексүүдийг доош нь бууруулсан компаниуд юм.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн тодорхойгүй байдал болон Ойрх Дорнод дах зөрчилдөөний тодорхойгүй байдлын улмаас Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. FTSE 100 индекс 1.50%, STOXX Europe 600 индекс 0.96%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Европын төв банк сүүлийн 10 удаагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ өсгөсөн бол өнгөрөгч 7 хоногт болсон хурлаар бодлогын хүүгээ өсгөлгүй 4.0%-д хэвээр хадгаллаа. Төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг дунд хугацаанд 2.0%-д хүргэхийн тулд бодлогын хүүг бууруулах хараахан болоогүй болохыг онцолсоор байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.86%, TOPIX индекс 0.04%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Геополитикийн хурцадмал байдал нь зах зээлийн төлөв байдалд сөргөөр нөлөөллөө. Япон Улс болон АНУ-ын төв банк хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар сүүлийн 1 сарын хугацаанд 150 иентэй тэнцэж арилжаалдагдаж байна. Валютын зах зээл дээр үүсээд буй ханшийн сулралын эсрэг эрх баригчдын зүгээс интервенц хийх вий гэсэн болгоомжлол зах зээлд үүссэн байдалтай байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын компаниудын ашигт ажиллагаа сайжирч байгаа нь эдийн засаг тогтворжиж магадгүй гэсэн өөдрөг төсөөллийг төрүүлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.16%, CSI 300 индекс 1.48%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 9-р сард өмнөх оны мөн үеэс 11.9%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 8-р сард 17.2%-иар өссөнөөс удааширсан үзүүлэлт боловч 2 сар дараалан өссөн тохиолдол болж байна. Уг үзүүлэлтийг харгалзан үзэж шинжээчид БНХАУ-ын зах зээлд эрэлт сайжирч байгааг онцолж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 10 дугаар сарын 23-наас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 8 удаагийн нүүрсний, 8 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 185,125,403,827 төгрөгийн арилжаа хийсэн байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Даваа гарагт 5.0%-ийн давсан боловч 7 хоногийн эцэст 4.84%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Хөгжлийн Банк нь 2018 онд олон улсын бондын зах зээл дээрээс 500 сая ам.доллар татан төвлөрүүлсэн билээ. Тус бондын эргэн төлөлт 2023 оны 10 сарын 23-ны өдөр бүрэн төлөгдөж дууслаа.


Итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчид та бүхэндээ баярлалаа.


Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та ам.долларын бондод хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл доорх холбоосоор бидэнтэй холбогдоорой.

Бондын хөрөнгө оруулалтын мэдээлэл авах

ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЭДЭЭ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН "ЭТТ-БОНД"-ЫН 4 ДҮГЭЭР ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

 2023.10.25 

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж, тус бондын арилжааг зогсоох  зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ЭНЭ ОНД ХБНГУ ЯПОНЫГ ГҮЙЦЭЖ, ДЭЛХИЙН 3 ДАХЬ ТОМ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН БОЛОХ ТӨЛӨВТЭЙ

 2023.10.25 

Иений ам.доллар, евротой харьцах ханш суларч байгаагийн нөлөөгөөр ХБНГУ-ын эдийн засаг 2023 онд Японыг гүйцэж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болох төлөвтэй байна. Олон Улсын Валютын Сангаас энэ онд ХБНГУ-ын нэрлэсэн дотоодын  нийт бүтээгдэхүүн 4.43 их наяд ам.доллар хүрэх бол Японых 4.23 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. 

Дэлгэрэнгүй


ТӨСВИЙН ТЭЛЭЛТ БА ЗЭЭЛИЙГ ХУМИХ МӨНГӨНГИЙ ХАТУУ БОДЛОГО, "АРГАМЖИГДАХГҮЙ" ИНФЛЯЦ...

 2023.10.25  

Сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай батлагдсан Төсвийн тухай хууль жил бүр шүүмжлэл, хэл ам дагуулах нь ёс мэт болжээ. Сонгуулийн жилд зориулж түүхэнд байгаагүй том төсөв батлагдахаар байгаа нь бодлогын хүү өндөр, олон улсын тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед эдийн засагчдын санааг зовоох нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт  | Дилер